-
Mongolia, Ulaanbaatar city, Khan-Uul district
АНУ, ОХУ зэрэг орнуудад чих тайрах хагалгааг хийсэн хэвээр байгаа бөгөөд амьтан тэжээгчдийн дунд нохойн чих тайруулах нь чихний халдвараас сэргийлэх, бусад амьтан хазах, урах гэх мэт эрсдэлээс сэргийлнэ гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч чих тайрах хагалгаа нь цэвэр гоо сайхны талаас л хийгддэг хагалгаа юм. Амьтны эрүүл мэнд, зан ааш зэрэгт нөлөө үзүүлэх магадлал тун багатай.
Зарим үүлдрийн нохойн гадна төрх, харагдах байдалд чих тайрах, сүүл тайрах нь стандарт хэмжүүр гэж үздэг. Тухайлбал Doberman Pinscher, Great Dane, American Staffordshire terrier, Boxer, Cane Corso зэрэг үүлдрийн нохойд үзэсгэлэн, тэмцээнд орох зорилготойгоор заавал чих тайрах хагалгаанд орохыг зөвлөдөг.
Чих тайрах хагалгаа нь чихний нэг хэсгийг мэс заслын аргаар авч босоо хэлбэрт оруулах мэс ажилбарын нэг төрөл юм. Хагалгааг 8-12 долоо хоногтойд хийх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Хагалгааны дараагаар чихний боолтыг 2-3 сарын хугацаанд тууштай хийлгэх шаардлагатай. Чих тайрах ажилбараас илүүтэй чихний боолт хийх, байнгын боолттой байх зэрэг үйл явц нь нохойд илүү төвөгтэй, хэцүү байдаг тул эзэн болон нохой хоёулаа үүнд сэтгэлзүй, санхүү, цаг хугацаагаа бэлтгэсэн байх нь маш чухал. Чих хэлбэртээ орох, эдгэрэх хугацаа нь эзний арчилгаа, хоолны чанар, асаргаа зэргээс бүрэн хамаардаг.