-
Mongolia, Ulaanbaatar city, Khan-Uul district
НАЙРЛАГА
100 мл тутамд:
Циперметрин 5.00 гр
Клорпирифос 7.00 гр
Пиперонил бутоксид 1.00 мл
Туслах үйлчлэгч бодис 100.00 мл хүртэл
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Үхэрт шимэгчлэх бэлчээрийн хачиг Boophilus microplus (хөгжлийн бүх шатанд) мөн бие гүйцсэн Haematobia irritans буюу хар ялааны (эвэрний) эсрэг идэвхтэй үйлчилнэ.
ОЛГОХ ТУН, АРГА ЗАМ
Хэрэглэх тун: 10 кг тутамд 1 мл тунгаар хэрэглэнэ.
Толгой хүзүүний хэсгээс эхлэн нурууны нугалмын хоёр талаар сүүл хүртэл дусааж хэрэглэнэ.
Амьтны жин (кг) | Тун (мл) |
100 кг | 10 мл |
>100 - 200 кг | 20 мл |
>200 - 300 кг | 30 мл |
>300 – 400 кг | 40 мл |
>400 - 500 кг | 50 мл |
>500 кг | 60 мл |
Хачигны дахин халдварлах байдал, гадна шимэгчийн эсрэг эмчилгээний хөтөлбөр, хүрээлэн буй орчны байдал, малын эмчийн хуваариас шалтгаалан давтан хэрэглэх хугацаагаа сонгоно.
ХОРИГЛОХ ЗААЛТ
• Нялх төл, дархлаа суларсан, ядарч доройтсон, стресстэй эсвэл өвчтэй малд хэрэглэхгүй. Арьс шархалж гэмтсэн малд хэрэглэхгүй.
• Бүтээгдэхүүний гол үйлчлэгч бодист хэт мэдрэг малд хэрэглэхгүй.
• Хэт халуун өдөр эмийг дусаахгүй.
• Бороотой үед дусаалгыг хэрэглэхгүй. Дусааснаас хойш 24 цагийн дотор бороо орсон бол дахин хэрэглэх хэрэгтэй.
• Хээлийн сүүлийн гурван сард малд хэрэглэхийг хориглоно.
САНУУЛГА
СӨРӨГ НӨЛӨӨ
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Маханд: 6 хоног
Сүүнд: сүүлийн эмчилгээ хийснээс хойш 24 цаг
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Хуурай, сэрүүн нөхцөлд тасалгааны хэмд (150С-300С) нарны тусгалаас хол хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
САВЛАГАА
250 мл, 1 Литр, 5 Литрээр савлагдсан.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс