-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Монгол ВИ И ТИ НЕТ ТББ-ын Брэнд сургалт болох “Хурдан морь” сургалтаа бид 2024 онд Улаанбаатар хот, Дорнод аймгийн Чойбалсан хотод нийт 2 удаа зохион байгуулаад байна. Мөн энэ оны 11 сард багтаан дахин нэг удаа сургалтыг хийхээр төлөвлөсөн байгаа билээ. Дээрх сургалтад Улаанбаатар хотод 11 аймгийн 26 малын эмч, Дорнод аймагт 15 малын эмч нар тус тус хамрагдсан бөгөөд Дорнод аймаг дахь сургалтыг орон нутгийн Хувийн мал эмнэлгийн эмч нарын холбоотой хамтран зохион байгуулсан нь онцлог байлаа. Сургалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан аймгийн Мал эмнэлгийн газар, малын эмч нартаа баярлалаа. Та бүхний ажил амьдрал өөдрөг байх болтугай.