-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Танилцуулга
Анх 1995 онд “JCS” ОУБ-ын харьяалал “Монголын хөдөөгийн малчдад мал эмнэлгийн тусламж” үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Мал эмнэлгийн маань төслийн хүрээ өргөжин тэлж улмаар 2003 оны 7-р сард Хууль Зүйн Яамд албан ёсоор бүртгүүлж “Монгол ВИ И ТИ НЕТ” Төрийн Бус Байгууллага болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна.
“Монгол ВИ И ТИ НЕТ ТББ “ /MONGOLIA V.E.T.NET/ гэдэг нь “Mongolia Veterinary. Education. Training. Network ” гэсэн англи үгнүүдийн товчлол бөгөөд монголоор Мал Эмнэлэг, Боловсрол, Сургалт – ын сүлжээ гэсэн үг юм.
Тус байгууллага нь мал эмнэлэг, хөдөө аж ахуй, боловсролын чиглэлээр Монголын хөдөө орон нутгийг дэмжих зорилготой байгуулагдсан ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
“МОНГОЛ ВИ И ТИ НЕТ" ТББ нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус байгууллага нь ТББ болоод удаагүй ч богино хугацаанд гадаадын болон дотоодын байгууллагуудтай харилцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа юм.
“МОНГОЛ ВИ И ТИ НЕТ" ТББ нь гадаадын олон оронтой хамтран ажилладаг бөгөөд Америк, Канад, Австрали, Англи, Шотланд, Швейцарь, Герман зэрэг орноос мал эмнэлэг, хүн эмнэлэг, боловсрол, санхүү, бизнесийн чиглэлийн эрдэмтэн багш, профессор, мэргэжилтнүүд урт ба богино хугацаагаар тус байгууллагын шугамаар Монголд ирж ажилладаг. “МОНГОЛ ВИ И ТИ НЕТ" ТББ нь “Мэрси Кор” ОУБ, CHF- Гэр санаачлага, АНУын Хөдөө Аж Ахуйн Яамны “Хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Швейцарийн хамтын ажиллагаа”SDC, “Дэлхийн зөн “ ОУБ, Samaritan Purse ОУБ, “JCS” –ОУБ , АНУ –ын “Christian Veterinary Mission” холбоо болон Англи, Америк, Австралийн олон мал эмнэлэг, сургуулиудтай удаан хугацааны турш харилцан, хамтран ажиллаж байна. Гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлээд зогсохгүй дотооддоо Монгол Улсын Засгийн газар, ХХААЯ, БСШУЯ, “Хас банк”,”Хаан банк”, Худалдаа хөгжлийн банк, Улсын Мал Эмнэлгийн газар, МЭЭСБУЛ, ХААИС – болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Мөн эдгээр байгууллага хүмүүсийн олонх нь тус байгууллагатай удаан хугацаагаар хамтран ажиллаж байна. Энэ нь харилцагчдынхаа итгэл найдварыг алдахгүй ажиллаж байгааг харуулж байна.
Монгол Ви И Ти Нет ТББ нь Мал аж ахуй болон боловсролын чиглэлээр Монгол орны бүх аймаг сумдад хүрч ажиллан, мал эмнэлгийн салбарыг өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх, хувь хүний хөгжлийн сургалт болон нийгэмд үйлчлэх үйлчлэлээр улс орноо хөгжүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.